www.Nyabo.mn

Та хувьцаа эзэмшигч болмоор байна уу? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн D.Bolor   
2012 оны 2-р сарын 28, Мягмар гариг, 15:06

altНөөц баялгаараа дэлхийд толгой цохих Монголын ашигт малтмалын томоохон ордууд ашиглалтад орсноор манай хөрөнгийн зах зээлийн хурдацтай хөгжил яах аргагүй үгүйлэгдэж байгаа юм.
Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд төр, засгаас нэлээд ажлуудыг шат дараатай хийж байгаа. Зөв систем нь хөгжиж, бүрэлдсэн ч хөрөнгийн зах зээл дэх гол тоглогчид болох жирийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ талын мэдлэг, мэдээллээр баялаг байх ёстой. 

Тиймээс ч бид хөрөнгийн биржийн холбогдох хүмүүстэй хамтарч хөрөнгийн зах зээлийн анхан шатны ойлголтуудын талаар та бүхэндээ мэдээлэхээр боллоо. Хамгийн түрүүнд Та бүхэндээ хувьцааны талаар анхан шатны мэдээллийг өгье.

ХУВЬЦАА ГЭЖ ЮУ ВЭ?
Хувьцаа гэдэг хөрөнгө эзэмших эрхийн баталгаа бөгөөд тухайн компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг илэрхийлсэн баримт бичиг юм. Хэрэв та А компанийн нийт гаргасан 100 000 ширхэг хувьцаанаас 10 000 ширхгийг эзэмшиж байгаа бол та тус компанийн нийт хөрөнгийн 10% -ийг эзэмшиж байна гэсэн үг юм.

Хувьцааны төрөл
- Энгийн
- Давуу эрхийн гэсэн 2 төрөл байдаг.

Энгийн хувьцаа эзэмшигчдийн эрх
1. Хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх
2. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсөний дараагаар хувь нийлүүлэгчдийн хурлаас тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах
3. Компанийг татан буулгах үед компанийн хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх
4. Энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хуулийн 39 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжинд худалдан авах
5. Компанийн хуулийн 54.2 дүгээр зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг компанид шаардах
6. Хуулиар зөвшөөрөгдсөн бичиг баримттай танилцах
7. Удирдлагад нэрээ дэвшүүлэх;
8. Хувьцаагаа бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх

Давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн эрх
1. Эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжинд авах
2. Компанийн хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувь нийлүүлэгчдийн хуралд саналын эрхтэй оролцох
3. Компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсан орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж байгаа хувьцааны татан буулгалтын үнийг авах

ТА ХЭРХЭН ХУВЬЦАА ЭЗЭМШИХ ВЭ?
Хувьцаа эзэмшихийн тулд та Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төвд хувийн данстай байх хэрэгтэй.

Хэрэв Та Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичгээр хувьцаа худалдан авч эзэмшсэн бол өөрийн анх бүртгүүлсэн Брокер Дилерийн Компанид хандаж дансаа нээлгэнэ.

Хэрэв та шинээр данс нээлгэх бол Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Брокер Дилерийн Компаниудаас өөрийн сонголтоо хийж болно.

Сонголт хийхэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
1. Дансны хураамж
2. Арилжааны гүйлгээний шимтгэлийн хувь
3. Үйлчилгээний төрөл
4. Байршил, холбоо харилцаа
5. Үйл ажиллагааны тасралтгүй байдал

Та Брокер Дилерийн Компанид данс нээлгэхийн тулд иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа авчрах шаардлагатай бөгөөд данс нээлгэж дансандаа хөрөнгө байршуулсанаар та үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй болох юм.

Хувьцаа худалдаж авахын өмнө дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
1. Үнэт цаасны зах зээлийн ханшийн талаарх мэдээлэл
2. Компанийн үйл ажиллагаа
3. Компанийн санхүүгийн тайлан
4. Ногдол ашиг тарааж байсан эсэх.
5. Захиалга биелэх хугацаа
6. Удирдлагын менежмент
7. Салбартаа эзлэх зах зээлийн байр суурь зэргийг харилцагч Брокер Дилерийн Компаниасаа заавал лавлах хэрэгтэй.

Хэрэв та хувьцаа худалдан авахаар шийдсэн бол өөрийн сонгосон Брокер Дилерийн Компанитай худалдах, худалдан авах захиалгын гэрээг 2% үйлдэх ба нэг хувь нь танд үлдэнэ. Энэхүү гэрээ нь харилцагч болон Брокер Диллерийн Компанийн хооронд ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэхэд чухал баримт болохыг анхаарах хэрэгтэй.

Өгөөж ба Эрсдэл
Хэрэв таны худалдан авсан хувьцааны ханш өсвөл хувьцааны үнийн өсөлтийн зөрүүгээс ашиг олох, ханш буурвал алдагдал хүлээх болно. Энэ нь хувьцааны хөрөнгө оруулалт өндөр өгөөж буюу ашиг авчрахаас гадна эрсдэлийг дагуулдаг гэсэн үг юм. Иймд танд сонголтоо зөв хийхийг зөвлөе. Таны зах зээлийн мэдрэмж өндөр байх болтугай.

Хөрөнгийн биржийн сайт - http://www.mse.mn/index.php

Түгээх
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 28, Мягмар гариг, 15:09
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..
Та энд байна : Home Мэдээ Өдөр тутмын мэдээлэл Бизнес, Эдийн засаг Та хувьцаа эзэмшигч болмоор байна уу?

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР