www.Nyabo.mn

Дэлхийн уул уурхайн салбарынхан чууллаа PDF Хэвлэх Email
Бичсэн enkhbat /ADMIN/   
2012 оны 3-р сарын 21, Лхагва гариг, 16:14

2012-2016 онд Азийн байгалийн баялгийн төслүүдэд нийт 2.5 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ хэмээн дэлхийн тэргүүлэх зөвлөх компани Австралийн  ANZ компанийн шинжээчид онцолжээ. Дэд нүүрэндээ ийм мэдээлэл бүхий танилцуулгыг барьсан уул уурхайн салбарын 2500 төлөөлөгч Хонконг хотноо Mines and Money Conference & Exhibition арга хэмжээнд хүрэлцэн ирээд байна. Mines and Money Conference & Exhibition арга хэмжээ нь Хонконг, Лондон, Австрали, Бээжин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид болон компаниуд оролцдог хамгийн том арга хэмжээний нэг юм.

Хонконгт энэ сарын 19-23-нд 5 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Mines and Money хуралд энэ жил 100 компани үзэсгэлэн гаргаж, дэлхийн өнцөг булан ирсэн 2500 орчим төлөөлөгч оролцож байна. Таван жилийн өмнө анх удаа зохион байгуулагдаж байсан уг хуралд 10 гаруйхан компанийн төлөөлөгчид ирсэн бол өнөөдөр цар хүрээ нь хэд дахин өргөжсөн нь бидний амжилт хэмээн зохион байгуулагчид тэмдэглэв. Mongolian Mining Journal энэхүү арга хэмжээг Хонконг хотоос хоёр дахь жилдээ сурвалжлан уншигчдадаа хүргэж байна. 

 Mines and Money хуралд оролцогчдын чансаа жил ирэх тусам өндөр түвшинд хүрэх болов. “Айвенхоу Майнз”-ыг үндэслэгч Роберт Фрийдланд, дэлхийн гангийн магнат “Арселор Митал”-ын уул уурхайн салбарын тэргүүн Петр Куркельски, дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч “Тек Ресорсез”-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Доналд Линдсей, Австралийн 4 дэх том төмрийн хүдрийн компани “Фортескю Метал групп”-ын Гүйцэтгэх захирал Нэвэл Павер зэрэг уул уурхайн томоохон компанийн захирлууд болон банк санхүү, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг дэлхийн томоохон банк, компаниудын удирдлагууд хуралд оролцож байна.

Энэ удаагийн хуралд “Харанга Ресорсез”, “Вояажер Ресорсез”, “Шарын Гол”, “Саут Гоби Ресорсез” зэрэг компани болон “Голомт”, “Хас” зэрэг банк Монголын цөөнгүй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Mines and Money Conference & Exhibition Hong Kong 2012 арга хэмжээ даваа гаригт уламжлал ёсоороо Mining in a Morning хөтөлбөрөөр эхэлсэн бол өчигдөр ашигт малтмалын металын зах зээлийн талаарх илтгэлүүд болон шинээр төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын танилцуулга тавигдсан юм. 

“Thomson Reuters GFMS”-ийн Металын зах зээлийн тэргүүн Philip Klapwijk нь Mongolian Mining Journal-д өгсөн ярилцлагадаа “Зэс зэрэг металын үнэ ханш буурах эсэх нь Хятадын зах зээлээс шууд хамааралтай. Өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа Хятадын барилгажилт нь зарим металын эрэлтийг бий болгосоор байгаа учир үнэ ханш огцом унахгүй болов уу хэмээн таамаглахад хүргэдэг” хэмээн онцолсон юм. 

Мөн энэ өдрийн танилцуулга дундаас хамгийн анхаарал татсан компани нь Exeter Resource Corporation. Тус компани Чили улсад алт, зэсийн томоохон орд илрүүлснээ хөрөнгө оруулагчдад зарлалаа.  Чилийн Каспише орд нь урьдчилсан байдлаар 19.3 сая унц алт, 4.6 тэрбум паунд зэсийн нөөцтэй гэж тогтоогдсон бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд нээгдээгүй том орд хэмээн компанийн менежер Маттью Дорман хэллээ.

Арга хэмжээний гол хурлууд өнөөдөр, маргааш болох бөгөөд өнөөдрийн хурлыг “Айвенхоу Майнз”-ын Гүйцэтгэх захирал Р.Фрийдланд  “Зах зээлийн тогтворгүй байдлын үед уул уурхайн төсөл амжилтад хүрэх гол түлхүүр” сэдвээр илтгэл тавих юм. Баасан гаригт өндөрлөх арга хэмжээний дараа уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах аж. Албан бус мэдээгээр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа улс шалгаруулах шалгаруулалтад тунасан дөрвөн улсын нэг нь Монгол байгаа аж. 

Mongolian Mining Journal-ын багийн бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай. Мөн, сэтгүүлийн дэргэдэх “Хөгжил” студийн Хонконгоос хийх цуврал нэвтрүүлгийг ирэх долоо хоногт сонирхох боломжтой. 

С.Болд-Эрдэнэ, Х. Ганбаатар, М. Билгүүн , Хонконг 2012.03.20

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Дэлхийн уул уурхайн салбарынхан чууллаа

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР