www.Nyabo.mn

“Asia Mining Awards”-т монголчууд ноёрхлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн D.Bolor   
2012 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 14:57

altӨнгөрсөн долоо хоногт Хонконг хотноо “Mines and Money Hong Kong 2012” уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тав дахь удаагийн чуулга уулзалт болж өнгөрлөө.

Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк гээд нийт 2500 орчим төлөөлөгч оролцсон уг чуулга уулзалтыг Mongolian Mining Journal сэтгүүлийн баг гурав дахь жилдээ сурвалжиллаа.

Энэ жилийн “Mines and Money Hong Kong 2012” чуулга уулзалтын нэг онцлог нь анх удаа “Asia Mining Awards”-ыг зохион байгуулсан юм.

Чуулга уулзалтын сүүлийн өдөр буюу 22-нд Азийн уул уурхайн салбарын шилдгүүдийг нийт 6 номинациар шалгаруулсан. Анхны “Asia Mining Awards”-т Монгол болон Австрали илт давамгайлжээ. Таван номинацид нь Монголтой холбоотой компаниуд ялсан нь Монгол Азийн төдийгүй дэлхийн уул уурхайн салбарт анхаарлын төвд орсон, гол тоглогч орон болсон гэдгийг харуулж байна.

Ингээд номинаци тус бүрд ялагчдыг танилцуулъя.

Оны шилдэг нээлт- Австралийн Indochine Mining компани, Камбоджид алт зэсийн том нөөц илрүүлснээрээ уг номинацид шалгарсан байна.

Оны шилдэг гэрээ хэлцэл- "Хүннү Коал". Австралид төвтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг уг компани Австралийн бирж дээр 0,20 австрали доллараар IPO хийж, 18 сарын дараа 1,80 австрали доллараар буюу компанийнхаа үнэлгээг 9 дахин өсгөн Тайландын "Банпу"-д зарагдсан нь оны шилдэг хэлцэл болсон байна.

Оны шилдэг төслийн хөгжүүлэлт- Монголын “Оюутолгой” төсөл. Ирэх жилээс олборлолт нь эхлэх “Оюутолгой” төсөлд нийтдээ 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа.

Оны шилдэг сангийн менежер- "Файрбөөрд глобал сан"-гийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг, менежер Жеймс Пассин. 2010 онд Монголд Mongolia Fund Class A санг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сангийн хөрөнгө нь 161 хувиар өссөн бол 2011 оны нэгдүгээр улиралд 90 хувиар өссөн байна.

Оны шилдэг уул уурхайн орон- Монгол. Сүүлийн хэдэн жил дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг эхлүүлснээрээ уул уурхайн салбарын мэдээллийн цөм нь болж чадсан орон.

Оны шилдэг хүн- Роберт Фрийдланд. "Айвенхоу Майнз”-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн хамгийн сонирхол татахуйц төслийг нээж, эхлүүлсэн.

С.Болд-Эрдэнэ

www.mining.mn

Түгээх
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 12:17
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..
Та энд байна : Home Мэдээ Өдөр тутмын мэдээлэл Бизнес, Эдийн засаг “Asia Mining Awards”-т монголчууд ноёрхлоо

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР