www.Nyabo.mn

“Монгол орны хөгжилд” VIII дугаар чуулга уулзалт болно PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2012 оны 4-р сарын 30, Даваа гариг, 11:12

altШведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон Монголын эдийн засгийн Форумын дэмжлэгтэйгээр “Монгол орны хөгжилд” 8 дугаар чуулга уулзалтыг 2012 оны 5 сарын 5-ны өдөр Шведийн Вант Улсын нийслэл Стокхольм хотноо “Өндөр технологи, Европын стандартыг Монголд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

 

2012 оны 3 сарын 5 – 6 – ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн Чуулганаар Инновацийн орчин, технологийн гарц сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлсэн билээ. Тус сэдвийн хүрээнд энэхүү чуулга уулзалтыг Монголын эдийн засгийн Форумын нэгэн арга хэмжээ болгон дэмжиж хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайд түшиглэсэн бус, мэдлэгт суурилсан болгон хөгжүүлэхэд шаардлагатай өндөр технологи, Европын туршлагыг нэвтрүүлэхэд энэхүү Чуулган маш чухал ач холбогдолтой юм. Мөн гадаадад суугаа монголчуудын хуримтлуулж буй асар их оюуны нөөцийг Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулахад татан оруулах, оролцоог хангахад маш чухал арга хэмжээ тул Монголын эдийн засгийн Форум дэмжин, ивээн тэтгэн оролцож байгаа юм.

Британи дах Монгол Улсын Элчин сайдын яам, Британийн Монголчуудын Холбооноос бусад байгууллага хувь хүмүүсийн дэмжлэг хамтын оролцоотойгоор гадаадад суралцагч, мэрэгшигч нарыг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах мэдлэг оюуны нэгэн ундарга болгох зорилгоор “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг 2005 оноос хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж иржээ.

Чуулга уулзалт жилээс жилд өргөжин тэлж тэр хэмжээгээр утга, агуулга, зорилго, чиглэл нь ч баяжин арвижсаар 2005 оноос хойш зохиогдсон нийт 7 удаагийн чуулга уулзалтад нийт 12 орноос давхардсан тоогоор 100 гаруй илтгэгчид Монгол орны хөгжил дэвшилтэй холбогдох сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Мөн чуулганы талаар гадаадад буй монгол иргэдийн өсөн нэмэгдэж буй сонирхол, эрэлт шаардлагатай уялдуулан 8 дугаар чуулганаас эхлэн Европын улс орнуудад жил бүр ээлжилэн зохион байгуулахаар болжээ.

Төр засгийн зүгээс гадаадад суугаа Монголчуудынхаа оюуны боломж чадавхийг улс орны хөгжилд үр өгөөжтэйгөөр ашиглах тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдуулан боловсруулж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, дотоодын зах зээл дэх өндөр хөгжилтэй оронд суралцаж мэрэгшсэн боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зэрэгт энэхүү чуулган томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

montsame.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу “Монгол орны хөгжилд” VIII дугаар чуулга уулзалт болно

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР