www.Nyabo.mn

Бараг 100 улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид чуулна PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2012 оны 7-р сарын 02, Даваа гариг, 11:40

altМОСКВА. /ИТАР-ТАСС/. Энэ сарын 5-7-ны хооронд ОХУ-ын нийслэлд болох Дэлхийн мэдээллийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалтад бараг 100 улсын мэдээллийн гол хэрэгслийн төлөөлөгчид оролцоно. ИТАР-ТАСС агентлагийн зохион байгуулж буй энэ чуулга уулзалт "Дэлхийн мэдээллийн хэрэгсэл: ХХI зууны сорилтууд" уриан дор болох юм.

Мэдээллийн тэргүүлэгч агентлаг, телевиз болон радиогийн сувгууд, сонин, сэтгүүл, мэдээллийн корпорациудын удирдлагууд оролцсон дээд хэмжээний

уулзалтад оролцогчид даян дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн /ОНМХ/ өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудлуудын тоонд цахим мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх асуудлууд, нийгмийн сүлжээнүүдийн орчин үеийн мэдээллийн орон зайд эзлэх байр суурь болон ач холбогдол, мэдээллийн хэрэгслүүдийн хамтын харилцаа, сэтгүүлчийн ёс зүйн асуудлууд оржээ.

Мэргэжлийн хамтын нийгэмлэгийн төлөөлөгчид дэлхийд болж буй улс төрийн өөрчлөлтүүдэд мэдээллийн гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн хямралын нөхцөлд ОНМХ хэрхэн тэсч үлдэх, мэдээллийн уламжлалт хэрэгслүүдийн хувьслын үндсэн чиг хандлагуудыг хэлэлцэнэ.

"Биднээс их хариуцлага шаарддаг манай мэргэжлийн өргөн хүрээний асуудлуудыг бид хэлэлцэнэ. Дэлхийн мэдээллийн ирээдүй, дээд зэргийн эрч хүчтэй хөгжиж буй ертөнцөд түүний гүйцэтгэх үүрэг, мэдээллийн уламжлалт болон шинэ хэрэгслийн харилцаа хандлага, сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн болон мэргэжлийн хариуцлагын үзэл санаа мэдээллийн хэрэгсэлд хэрхэн ахиж дэвшиж буй, манай үйл ажиллагааны санхүүгийн болон бусад асуудал гэсэн том, жижиг сэдвүүдийг хөндөнө" гэж ИТАР-ТАСС агентлагийн ерөнхий захирал Виталий Ингнатенко дээд хэмжээний уулзалтад оролцогчдод мэндчилэхдээ мэдэгдэв.

Москвад болон дэлхийн мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын удирдагчдын уулзалтаар ОНМХ-д тулгарч буй сорилтууд болон хүчин зүйлүүдийг хэлэлцэж, харилцан сонирхсон хэд хэдэн асуудлыг хөндөж, олдсон боломжуудыг хэрхэн ашиглах, сорилтуудыг хэрхэн даван туулах, хамтран ашигтай ажиллаж, өөрсдийгөө боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэнэ хэмээн Синьхуа агентлагийн ерөнхий захирал Ли Цунзюнь найдаж байна.

Дэлхийн ОНМХ-ийн төлөөлөгчид нэг танхимд дахин цуглаж, санал бодлоо солилцох нь маш чухал ач холбогдолтой" гэж Киодо Цусин агентлагийн ерөнхийлөгч Сатоси Исикава үзэж байна. "Шинэ оролцогчидтой нээлттэй яриа хэлцээ хийнэ хэмээн найдаж байна. Бидний уулзалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэж тэрбээр хэлжээ.

Ассошиэйвед Пресс агентлагийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий редактор Жон Данишевски дээд хэмжээний уулзалтыг "сэтгүүлчдийн хамтын нийгэмлэгийн хувьд маш чухал үйл явдал" хэмээн нэрлэжээ. "Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, засгийн газрын үйл ажиллагаан ч ил тод байдлыг дээшлүүлэх, тэд нийгэмд тайлагнадаг байх асуудлыг, тэрчлэн интернэтэд хөгжиж буй нийгмийн сүлжээнүүдэд чуулга уулзалтын үеэр нэн түрүүнд анхаарлаа хандуулна хэмээн найдаж байна" гэж тэрбээр ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.

Италийн мэдээллийн АДЖИ агентлагийн ерөнхийлөгч Даниэла Паола Вильоне мэдээллийн ертөнцөд интернэтийн гүйцэтгэх үүрэг, интернэтийг мэдээллийн бүрэн дүүрэн эх сурвалж хэмээн үзэх эсвэл олон нийтийг төөрөлдүүлэгч хэрэгсэлд хамааруулах тухай маргаан гэсэн сэдвүүдийг одоо сэтгүүлчид онцгой их сонирхож байгааг тэмдэглэжээ.

З.Амгалан

www.montsame.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Бараг 100 улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид чуулна

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР