www.Nyabo.mn

Хятадын Баруун Бүсийн Олон Улсын үзэсгэлэн болно PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2012 оны 8-р сарын 27, Даваа гариг, 12:38

alt13 дахь удаагийн Хятадын Баруун Бүсийн Олон Улсын үзэсгэлэн яармаг /WCIF/ нь 2012 оны 9-р сарын 25 - 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Сичуан Мужийн Ченг-Ду хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг үзэсгэлэнгийнүеэр Хятадын Баруун бүсийн Олон улсын Хамтын ажиллагааны 5 дахь форум, “Хятадын Баруун бүсд хөрөнгө оруулалт хийх” сэдэвт хурал,худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, 2012 оны Баруун Хятадын Сорсингийн үзэсгэлэн худалдаа 2012, Европын Холбоо-БНХАУ-ын хоорондын хөрөнгө оруулалт,

худалдаа хамтын ажиллагааны 7 дахь Олон улсын үзэсгэлэн, Баруун Хятадын Санхүүгийн 3-р Форум, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааг дэмжих олон улсын уулзалт зэрэг арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн гарах Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь нийт 150,000 кв.м талбайд зохион байгуулагдана.

Үзэсгэлэн дараахь салбаруудад хуваагдан зохион байгуулагдана:
- Өндөр технологи(Hi-Tech)
- Электрон, Цахим мэдээлэл (Electronic Information)
- Тоног төхөөрөмж, үйлдвэрлэл (Equipment Manufacturing)
- Хөдөө аж ахуй (Agriculture)
- Бусад

Үзэсгэлэн яармагийн онцлог:
Хятадын Баруун Бүсийн Олон Улсын үзэсгэлэн яармаг нь БНХАУ-ын 15 яамд, байнгын хороод, Хятадын баруунбүсийн 12 муж (Өөртөө Засах Орнуудыг оролцуулаад) болон Шинжааны үйлдвэрлэл, барилгын корпорацийн хамтран зохион байгуулж буй дээд хэмжээний олон улсын үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн нь Хятадын Ченг Ду хотод 12 жилийн туршжил бүр уламжлал болгонамжилттай зохион байгуулагдсаар ирсэн юм. Энэхүү үзэсгэлэн яармаг ньХятадын баруун бүс нутгийн эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг нэмэгдүүлж дэлхийн түвшинд хүргэх зорилготой.
Өмнөх удаагийн үзэсгэлэн нь нийт 180’000 м² талбайг хамарч байжээ. Уг үзэсгэлэнд нийт 52 орон, бүс нутгийн 4564 байгууллага, аж ахуйн нэгж оролцсон статистик дүн гарчээ. Үзэсгэлэнгийн үеэр нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 945 тэрбум юань, нийт худалдааны хэмжээ 257 тэрбум юаньд тус тус хүрч, мөн үзүүлэлтээрээ БНХАУ-д зохиогдсон нийт “Олон улсын” хэмжээний үзэсгэлэнгүүдээс 1-р байранд орсон байна.

Монгол улс яагаад оролцох ёстой вэ?:
МҮХАҮТ нь Монгол Улсыг төлөөлж Японы Гадаад Худалдааг Дэмжих Байгууллага /JETRO/-Азийн Худалдааг Дэмжих Форумын /ATPF/ гишүүн бөгөөд бүх гишүүдийн зөвлөлөөр худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Гишүүн орнуудын үзэсгэлэн”г товлон зарладаг билээ. Өмнөх жилүүдэд гишүүн орнуудын үзэсгэлэнгүүд нь ихэнхидээ Япон улсад зохион байгуулагддаг байсан бол энэ удаа БНХАУ-ын баруун бүсд зохион байгуулахаар боллоо. Гишүүн орнуудад талбайн хөнгөлөлттэй нөхцлийг олгодог ба БНХАУ-ын үйлдвэржилт, худалдаа харьцангуй сайн хөгжсөн баруун бүсд зохион байгуулахаар болсоныг мэдээлэхэд таатай байна.
МҮХАҮТ нь үйлдвэрлэгч, бүтээн байгуулагчдынхаа бүтээгдэхүүн, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилгоор, нөгөө талаар баруун бүсийн зах зээлд гарах зорилгоор анх удаа Монгол улсаа төлөөлөн нийт 10 стандарт талбайг хөнгөлөлттэй нөхцлөөр авлаа. Иймд БНХАУ-ынЧенг Ду хотноо зохион байгуулагдах Олон улсын энэхүү томоохон хэмжээний үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг 2012 оны 9 дүгээр сарын 10 хүртэл бүртгэх тул энэхүү болмжийг ашиглан идэвхитэй оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
МҮХАҮТанхимын Үзэсгэлэн Яармагийн Газар
мэргэжилтэн: Ц.Эрдэнэсүрэн
Утас: 312371, 9979-8999
Факс: 324620
И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Хятадын Баруун Бүсийн Олон Улсын үзэсгэлэн болно

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР