www.Nyabo.mn

ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ МОНГОЛ УЛСАД ТААТАЙ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭНЭ PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2012 оны 12-р сарын 26, Лхагва гариг, 14:10

altДэлхийн банкнаас сар тутам гаргаж буй Монголын эдийн засгийн тойм судалгааг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Тус судалгаагаар өнгөрсөн сарын эдийн засгийн тойм гарснаас хойших хугацаанд олон улсын эдийн засгийн байдал Монгол улсад таатай нөлөөлж байна. Ашигт малтмалын бvтээгдэхvvний vнэ өссөн хэвээр байгаа бөгөөд Хятад зэрэг худалдааны гол тvнш улсуудын аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлт эргэн нэмэгдэх хандлагатай байгаа аж. 

Харин Монгол улсын дотоодын эдийн засгийн vзvvлэлтvvд холимог дvр зурагтай байгаа гэнэ.

2008 оны наймдугаар сартай харьцуулахад худалдааны алдагдал улам багасч (12 сарын гулсмал нийлбэрээр) байгаа боловч энэ нь импортын агшилт экспортынхоос хурдан байгаагаас vvдэлтэй бөгөөд эдийн засгийн удааширал vргэлжилсээр байгааг харуулж буй юм байна. Экспортын бууралтанд биет хэмжээнээс илvv vнийн өөрчлөлт гол шалтгаан байна. Энэ онд алтны салбарт зээл олгогдсон, наймдугаар сард алтны экспорт тодорхой хэмжээнд байсан боловч уг салбарын vйл ажиллагааны vзvvлэлт төдийлөн сайн байсангvй.

Экспортын хэмжээ буурах хандлагатай боловч нvvрс болон тvvхий ноолуурын экспортын хэмжээ нэмэгдсэн нь авууштай юм. Ноолуурын зах зээлд эерэг өсөлт гарч байгаа нь Монголын хөдөөгийн иргэдэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь ноолуурын экспортын татварыг vгvй болгох, хилийн худалдааны гарцыг олон болгох зэрэг цагаа олсон арга хэмжээнvvд авсантай холбоотой гэнэ.

Өнгөрсөн онд эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн нь ядуу бvлгийн иргэд байв. Дэлхийн банк 2009 оны 4, 9-р саруудад нийслэлийн гол албан бус хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын өдрийн дундаж цалингийн хэмжээг тодруулах хоёр судалгаа явуулсан. 4-р сарын судалгаагаар бодит орлого өмнөх жилийн мөн vетэй харьцуулахад 60 хувиар буурсан байсан бол 9-р сарын судалгаагаар 4-р сартай харьцуулахад бодит орлого бага зэрэг сайжирсан байна.

Vvнд буурч байгаа инфляци болон аажмаар өсч байгаа ажлын эрэлт хэрэгцээ нөлөөлсөн гэж дvгнэж болно хэмээн дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайид хэлэв. Мөн тэрээр манай улсын томоохон хоёр арилжааны банк болох Хадгаламж, Монгол шуудан банкуудын нэгдлийг нvдээ олсон vйлдэл хэмээн дvгнэж байв.

Мөн аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлт тогтворжиж байгаа хэдий ч буурах хандлага хэвээр байгаа гэнэ. Энэ нь vйлдвэрлэлтийн салбарт илvv тод харагдаж буй бөгөөд Монгол улсын 2009 оны ДНБ-ий өсөлт огцом удаашрах болж байна. ОУВС саяхан 2009, 2010 оны өсөлтийн урьдчилсан таамгийг тус бvр 0.5 хувь, 3.0 хувь болгон бууруулсан.

Аж ахуйн нэгжvvдийн татвар төлөлт мөн эдгээр сөрөг хандлагуудыг баталж байна. 2008 болон 2009 оны хоёрдугаар улирлуудыг харьцуулахад аж ахуйн нэгжийн татвараас өмнөх орлого 28.1 хувиар, татвар төлөлт 51.9 хувиар тус тус буурсан бөгөөд уул уурхай, хий, шатахуун, нvvрсний бөөний худалдааны салбаруудад хамгийн хvчтэй нөлөөлсөн ажээ.

Olloo.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ МОНГОЛ УЛСАД ТААТАЙ НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭНЭ

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР