www.Nyabo.mn

Давосын чуулга уулзалт эхэллээ PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 15:45

altЖил бүрийн хоёрдугаар сард Альпийн цасанд дарагдсан нэгэн хотхонд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын халуухан өдрүүд үргэлжилдэг.

Швейцарийн Давос цанын хотхонд мягмар гаригийн орой эхэлсэн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Давост очоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш улс дахь албан ёсны айлчлалаа дуусгаад Швейцарийг зорьсон бөгөөд түүнтэй хамт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон бизнесийн төлөөлөгчид дагалдан яваа юм.

Мөн Уул уурхайн сайд Б.Ганхуяг Монголоос өнөөдөр Давост очоод байна.

Дэлхийн эдийн засгийн чуулганы эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Коста Рикагийн ерөнхийлөгч Лаура Чинчильятай уулзлаа. Ерөнхийлөгч мөн дөнгөж сая Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтаас бүтээж буй Авлигын эсрэг баримтат кинонд хориод минутын ярилцлага өгсөн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагч Клаус Швабын урилгаар гурав дахь удаагаа энэхүү чуулганд оролцож байгаа нь энэ юм. Ерөнхийлөгч одоо орон нутгийн цагаар 16.00 цагаас Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шбавтай уулзах бол дараа нь Европын сэргээн босголт банкны төлөөлөгчидтэй уулзалт хийх ажээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад энэ удаа дэлхийн 100 гаруй орны 1400 байгууллагын 2500 гаруй улс төр, бизнес, нийгэм, шинжлэх ухааны салбарын төлөөлөгч оролцохоор хуран цуглаад байгаа гэнэ. Чуулга уулзалтын зохион байгуулагчдын мэдэгдсэнээр чуулганд ирсэн төлөөлөгчдийн дунд 1600 гаруй бизнесмен, Засгийн газрын 45 тэргүүн байгаа аж. Зургаан өдрийн турш үргэлжлэх Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 250 гаруй уулзалт, семинар зохиогдох юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн очсон 2500 төлөөлөгчид дэлхийн эдийн засгийн хүчирхэг хүрдийг хэрхэн зөв залах, бизнесийн загваруудыг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх гэнэ.

“Гамшгийн эсрэг хамтдаа” хэмээх уриан дор явуулж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө ерөнхий зохион байгуулагч Клаус Шваб энэ чуулга уулзалтаас ихээхэн үр дүн хүлээж буй хэмээн мэдэгдсэн байна.

“Гамшгийн эсрэг хамтдаа” хэмээх уриа ч мөн дэлхийн удирдагч нараас энэ удаагийн чуулга уулзалт ихээхэн шалтгаалахын баталгаа хэмээн тэрбээр ярьжээ. Давосын чуулга уулзалтын эхний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев тусгай илтгэлээ тавьж, хар тивийн улс орны удирдагчид болох ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Якоб Зума, Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гудлак, НҮБ-ын дээд комиссар Луиза Арбур нар Африкийн тулгамдсан асуудлаар мэтгэлцэх бол Италийн Ерөнхий сайд Давамгайллын эсрэг илтгэл тавьж, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард “Гамшгийн эсрэг хамтдаа” сэдвээр илтгэх ажээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн эдийн засгийн чуулганы үеэрх хэд хэдэн дэд чуулганд оролцож, үг хэлэх юм байна.

Н.ЭНХ

www.news.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Давосын чуулга уулзалт эхэллээ

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР