www.Nyabo.mn

Ази-Номхон далайн парламентын чуулганд оролцож байна PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2013 оны 2-р сарын 04, Даваа гариг, 10:45

altАзи-Номхон далайн парламент(АНДП)-ын 21 дүгээр чуулган ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээрх Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн зочид буудлын цогцолборт энэ сарын 28-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус чуулганд УИХ-ын Дэд дарга С.Баярцогт тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ази-Номхон далайн орнуудын парламентын бүлгийн дарга Г.Батхүү нар оролцож байна.

Чуулганыг ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко албан ёсоор нээж үг хэлсэн байна. Тэрбээр бүс нутгийн хамтын ажиллагаанд ач холбогдол өгч АНДП-ын чуулганы үүрэг жил ирэх тусам улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэжээ.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНДПЧ-ны Хүндэт Ерөнхийлөгч Я.Накасонэ нар тус тус мэндчилгээ ирүүлсэн байна.

Монголын талаас оролцож буй УИХ-ын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын Дэд дарга С.Баярцогт чуулганд “Бүс нутгийн улс төр, аюулгүй байдал ба хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр хэлсэн үгэндээ Ази тивийн эдийн засаг хурдацтай өсөж буй энэ үед тивийн хууль санаачлагчдыг нэг дор цуглуулан бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын Дэд дарга С.Баярцогт БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо-той уулзаж санал бодлоо солилцохын зэрэгцээ Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд нь амжилт хүслээ.

Парламентын Дэд дарга мөн ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкотой уулзаж чуулганыг өндөр түвшинд зохион байгуулж буйд нь баяр хүргээд УИХ-ын дарга З.Энхболдын захидлыг гардуулав. Түүнчлэн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дэд дарга Вячеслав Анатольевич Штыровтой уулзаж хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага байгаад санал нэг байжээ. Чуулганы гурав дахь өдөр “Ази-Номхон далай ба Европ хамтын ажиллагааны шинэ талбар” сэдэвт парламентчдын дугуй ширээний уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд илтгэл тавих юм. Харин “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын залуу парламентчид”-ын уулзалтад УИХ-ын Дэд дарга С.Баярцогт оролцоно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Ази-Номхон далайн парламентын чуулганд оролцож байна

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР