www.Nyabo.mn

ОЛИМПИАДЫН МАТЕРИАЛЫГ ТЕСТИЙН МАШИНААР ЗАСНА PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2013 оны 3-р сарын 06, Лхагва гариг, 10:52


alt2013 оны 2-р сарын 22-ны өдөр Нягтлан Бодох Бүртгэлийн улсын олимпиадын журам болон мэргэшсэн нягтлан бодогчийн суурь шалгалтын өмнөх сорил шалгалтын журам шинэчлэгдсэн. Энэ талаар ММНБИ-ийн Сургалтын хорооны дарга Б.Оюунбаатараас тодруулга авлаа.

- Саяхан НББ-ийн улсын олимпиадын журам шинэчлэгдлээ. Шинэчлэх гол үндэс юу байсан бэ?

- Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор түүнийг бүртгэх ажиллагаа нь нягтлан бодогчоос мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадварыг шаардах болсон.

Нягтлан бодогч мэргэжилтэн нь зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааг бүртгээд зогсох биш санхүүгийн тайландаа дүн шинжилгээ хийх, төсөв төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай байх ёстой. Нийгмийн энэ хэрэгцээ шаардлагыг хангаж чадах ирээдүйн нягтлан бодогч мэргэжилтнүүдийг бид мэргэжлийн мэдлэгийн түвшингээр нь уралдуулах юм. Өнгөрсөн олимпиадуудад оюутнуудын онолын мэдлэгийг илүүтэй сорьдог байсан бол энэ жилээс эхлэн Нягтлан Бодох Бүртгэлийн Улсын олимпиадад оролцогчдын онолын мэдлэгийг сорихоос гадна багаар ажиллах чадвар, санхүүгийн тайланд шинжилгээ хийх, удирдлагын шийдвэр гаргах, татварын орчинд ажиллах чадваруудыг нь мөн сорих юм.

- Тус журамд ямар өөрчлөлтүүд орсон бол?

- Журамд нилээд хэдэн өөрчлөлт орсон. НББ-ийн Улсын олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Нэгдүгээр үе шат нь олимпиадад оролцогчдын онолын мэдлэгийг шалгах бол хоёрдугаар шатанд оролцогчдыг шийдвэрлэх асуудал дээр багаар ажиллуулж дүгнэх юм. Онолын шалгалтыг Санхүүгийн дунд болон ахисан шатны бүртгэл, Зардлын бүртгэл, Англи хэлээр, Шийдвэрлэх асуудлаарх шалгалтыг Аудит, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Татварын бүртгэл, СТОУС, НББОУС,Удирдлагын бүртгэл гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулна. Хоёрдугаарт, Өнгөрсөн олимпиадуудад олимпиадын материалыг оролцогч их, дээд сургуулиудын багш нарын баг боловсруулдаг байсан. Энэ журмаар олимпиадын онолын шалгалтын материалыг институтийн тестийн сангаас санамсаргүй сонголтоор сонгож бэлтгэнэ. Шийдвэрлэх асуудлаарх шалгалтын материалыг институтээс томилогдсон комисс боловсруулна. Гуравдугаарт, Олимпиадыг дүгнэхдээ онолын шалгалтыг тестийн машинаар уншуулж засах бөгөөд хүний хүчин зүйлийн оролцооноос зайлсхийж байгаа. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ. Мөн нэгдүгээр шатны шалгаруулалтаар оюутнуудыг байр эзлүүлж ТОР-10 оюутныг шалгаруулна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг багаар нь дүгнэж нэг болон хоёрдугаар шатны шалгаруулалтын нийлбэр дүнгээр сургуулиудыг байр эзлүүлнэ. Өөрөөр хэлбэл хоёрдугаар шатны оноо нь оюутнуудын хувийн оноонд нөлөөлөхгүй зөвхөн багийн оноонд нөлөөлнө.

- Энэ жилийн олимпиад хэдийд болох вэ? Оролцох сургууль болон оюутнууд юунд анхаарах вэ?

- Энэ жил НББ-ийн Улсын 16-р олимпиадыг 4-р сарын 17,18-нд зохион байгуулна. Олимпиадын зорилгын нэг хэсэг нь нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах юм. Тиймээс 16-р олимпиадыг Монгол улсын гавъяат багш Ж.Нямсүрэнгийн нэрэмжит болгож байна. НББ-ийн Улсын олимпиадад оролцох сургууль 4-р сарын 5-ны дотор ММНБИ-ийн Сургалтын хороонд бүртгүүлнэ.

- Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох Сорил шалгалтын журам бас шинэчлэгдсэн байгаа. Энэ талаар тодруулна уу?

- Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох журмын 8.1-р зүйлийн дагуу МНБ-ийн эрх олгох шалгалтанд орохын өмнө нягтлан бодогчид санхүүгийн тайлан гаргах цогц бодлого, ёс зүй мэргэжлийн үнэ цэнэ, мэдээллийн технологи, ур чадвар хичээлүүдээр сорил шалгалт өгч тэнцсэн байх ёстой. Сорил шалгалтанд бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Хөдөө орон нутагт институтийн салбар зохион байгуулна. Сорил шалгалтын журмын дагуу Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд орох гэж байгаа нягтлан бодогчид заавал Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ хичээлд суух ёстой. Харин цогц бодлогын болон мэдээллийн технологи, ур чадвар гэсэн хичээлүүд дээр заавал суух шаардлагагүй сорил шалгалтаа өгч болно. Цогц бодлогын шалгалтыг Улаанбаатар хотод институт, хөдөө орон нутагт институтын салбар институтээс томилогдсон хичээл заасан багштай хамтран авахаар болсон. Ёс зүй, мэдээллийн технологийн шалгалтыг Улаанбаатар хотод Институт, хөдөө орон нутагт институтийн салбарын дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөл оролцсон 3-аас доошгүй бүрэлдэхүүн бүхий шалгалтын комисс зохион байгуулна. Сорил шалгалтанд тус бүр 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Цогц бодлогын шалгалтын дүн 18 сарын хугацаанд, Ёс зүй, мэдээллийн технологийн шалгалтын дүн тэнцсэн бол байнга хүчинтэй байна.Дээрх 3 сорил шалгалтыг МНБ-ийн эрх олгох шалгалтанд анх удаа орж байгаа болон МНБ-ийн эрх олгох шалгалтын хөнгөлөлт нь дууссан нягтлан бодогчид өгнө. Мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгох шалгалтын аль нэгэн шалгалтанд хөнгөлөлттэй нөхцөлд дээрх 3 сорил шалгалтаас чөлөөлөгдөнө. Харин зөвхөн Цогц бодлогын сорил шалгалтын хөнгөлөлттэй нягтлан бодогчид Ёс зүй, мэдээллийн технологийн сорил шалгалтыг өгөх ёстой.

www.monicpa.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу ОЛИМПИАДЫН МАТЕРИАЛЫГ ТЕСТИЙН МАШИНААР ЗАСНА

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР