www.Nyabo.mn

Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсныг “Bloomberg” онцлов PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 18:15

altГадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 40 хувиар буурсан тухай Монголбанкнаас мэдээлснийг “Bloomberg” телевиз дамжуулав.

Одоогоос хоёр жил гаруйн өмнө хэвлэлийнхэн яг эсрэгээр нь мэдээлж байсан юм. “Манай улс дахь гадны хө-рөнгө оруулалт 40 хувиар өсчээ” гэж. Гэвч түүнээс хойш олон зүйл өөрчлөгдөж, монголчууд хоёр ч сонгуулийн ард гарч, гурав дахь сонгуулиа өгөхөөр бэлтгэж сууна. Гадныхан ийнхүү хөрөнгө оруулагчид Монголоос татгалзах болсон шалтгааныг мөнөөх сонгуулиудтай холбон тайлбарлах аж.

 

Тухайлбал, “Bloomberg” л гэхэд “Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиас болж Оюутолгойн нөхцөл байдал ойлгомжгүй хэвээр үлдлээ” хэмээн мэдээлсэн юм. Хамгийн тогтвортой, баталгаатай гэгдэх Оюутолгойн хөрөнгө оруулалт ингэж тогтворгүй болж байгаа юм чинь бусдынх нь санаа зовохгүй яах вэ гэсэн санаа дээрх мэдээллээс цухалзаж байлаа.

Өнгөрсөн хугацаанд гадны хөрөнгө оруулалт буурахад олон хүчин зүйл нөлөөлсөн. “Саусгоби сэндс”-ийн мэдэлд байсан Овооттолгойн лицензийг “Чалко”-д худалдах гэсэн канадчуудын оролдлого бүтэлгүйтсэн. Тус компанийн хувьцааг зах зээлийн бодит ханшнаас нь дээгүүр үнэлж, өндөр үнэ санал болгосон хятадуудын чармайлт талаар болсон. Үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлах шинэ хуулийг Монголын парламент баталсан юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль.

Гэхдээ энэ нь “Саусгоби сэндс” болон “Чалко”-ийн наймааг зогсоох гэсэн оролдлого мэтээр олон нийтэд ойлгогдож байсан юм. Петр Коувен хэмээх нэгэн нийтлэлч “Монголд хийгдэж байгаа хэлэлцээрүүдийн ихэнхийг Хятад болон Канадын уул уурхайн компаниуд хийж байна. Лиценз эзэмших асуудлыг нээлттэй зарладаггүй учраас үүнийг ашиглан “Саусгоби Ресурзес” компани олон лицензийн эрх авсан” хэмээн бичиж байна. Тэгэхээр уул уурхайн лицензүүдийг эмх замбараагүй олгосон явдлыг хазаарлах боломжийг дээрх хатуу хууль олгосон ч байж мэдэх юм. Гэвч үүнтэй зэрэгцээд Монгол Улсын бизнесийн орчин муу гэх ойлголтыг гадныханд өгсөн билээ. “BMO Capital Markets”-ийн шинжээч М.Бэнди “Удахгүй Монголын талыг шүүмжилсэн гадныхны нийтлэлүүд олноороо гарна” хэмээн тухайн үед бичиж байжээ. Үнэхээр ч тэгсэн. Тэгэхээр манай улсын гадаад хөрөнгө оруулалт буурсан хамгийн том шалтгаануудын нэг нь энэ байж болох юм. Харин одоо энэхүү хуулийг өөрчлөх талаар яриад эхэлжээ.

Энэ талаар манай Гадаад харилцааны сайд Л.Болд “Монголын Засгийн газар гадны хөрөнгө оруулалтад тогтоосон хатуу хяналтаа сулруулахаар төлөвлөж байна” хэмээн ярьсныг гадны хэвлэлүүд иш татацгааж байна. Одоогийн хуулиар бол 100 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 76 сая ам.доллараас дээш өртөг бүхий бизнесийн төсөлд Монголын тал давуу эрхтэйгээр оролцох ёстой. Харин одоо үүнийг өөрчилж, нэг их наяд төгрөг буюу 715 сая ам.доллараас дээш үнэлэгдэх төсөлд монголчуудад давуу эрх өгөх аж. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг парламентын хаврын чуулганаар хэлэлцэх бололтой. Ямартай ч Гадаад харилцааны сайдын хэлсэн үг гадныхны чихийг “мялааж” байна.

Сүүлийн үед Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал сөхөгдөх болсон. Монголд хийгдэж буй хамгийн тогтвортой, хамгийн урт хугацааны төсөл хэмээн тооцогдож байсан энэхүү гэрээг өөрчлөх асуудлыг Монголын Засгийн газар хүчтэй тавих болсон. Энэ талаар “Reuters” агентлаг “Монголын эрх баригчид “Рио Тинто”-д шахалт үзүүлж байна” хэмээн бичжээ. “Wall Street Journal”, “Forbes” сэтгүүлд ч бас манай улсын хөрөнгө оруулалтын орчин муудаж байгаа талаар өнгөрсөн оны туршид бичсээр байгаа юм. Монголын эдийн засагт өрнөж буй үйл явдлын албан ёсны мэдээ сэлт байдаггүйгээс болж “Рио Тинто”-гоос өгсөн мэдээлэлд үндэслэн гадны хэвлэлийнхэн янз бүрийн сөрөг мэдээлэл цацсаар ирсэн. Одоо ч гэсэн тэр буухиа нь үргэлжилж байна.

Оюутолгойгоос гадна Тавантолгойн асуудал бий. Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондоо амжилттай арилжаалсан. Ингэх нэг гол баталгаа нь Оюутолгойгоос гадна Тавантолгой юм. Гэтэл өрөндөө баригдсан “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийх нь тун бэрхшээлтэй асуудал байна хэмээн Австралийн “МакМахон” компанийнхан гомдоллосон юм. Тиймээс үүнээс болж хөрөнгө оруулалтаа татах тухай мэдэгдэл хүртэл гаргаж байв. Гэхдээ энэ асуудал одоо хэлэлцээрийн шатандаа байгаа бөгөөд тэд гэрээгээ шинэчлэхээр ярьж байгаа. Харин өнгөрсөн онд бол Тавантолгойн асуудал маш бүрхэг байсан. Олон орны ашиг сонирхлыг эн тэнцүүхэн тавих гэсэн Монголын Засгийн газрын “бөөрөнхий” бодлого гадны хөрөнгө оруулагчдыг үргээх нэг шалтгаан болсон байж болох юм.

Дашрамд дурьдахад, энэ бүхэнтэй холбоогүйгээр Монголын талаар олон сөрөг мэдээлэл гадны хэвлэлүүдэд цацагдсан билээ. Н.Энхбаяр баривчлагдсаны дараа түүнтэй дотно байсныхаа хувиар “Forbes” сэтгүүлд экс Ерөнхийлөгчийг өмөөрөн бичсэн Док Шоны нийтлэлүүд бий. Тэнд дурьдсанаар бол Монголын ардчилал бүрмөсөн байхгүй болж байгаа ч юм шиг. Хэдийгээр энэ нь эдийн засаг талаасаа том нөлөө үзүүлээгүй боловч гадныханд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй юм.

Т.Элиса

alt

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу Гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурсныг “Bloomberg” онцлов

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР