www.Nyabo.mn

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН 16-Р ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн D.Bolor   
2013 оны 4-р сарын 26, Баасан гариг, 11:02

altНягтлан бодох бүртгэлийн улсын XVI олимпиад 4-р сарын 17,18-ны өдрүүдэд боллоо. Олимпиадад нийт 18 их дээд сургуулийн 90 оюутан эрдэм мэдлэгээ сорилоо. Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилготой тус олимпиад 16 дахь жилдээ ММНБИ-ээс зохион байгуулж байна.

 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Улсын XVI олимпиадыг Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэхэд өөрийн амьдралын нэгэн жарныг багшилж, 10 мянга гаруй шавь бэлтгэсэн Монгол Улсын гавъяат багш, СЭЗДС-ийн зөвлөх профессор Ж.Нямсүрэн багшийн нэрэмжит болгосноос гадна шинэчилсэн хэлбэрээр зохион байгуулав. Нягтлан бодох бүртгэлийн олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шат нь 4-р сарын 17-нд Мандах бүртгэл ДС-д, 2-р шат нь 4-р сарын 18-нд СЭЗДС-д явагдлаа. Нэгдүгээр шатны шалгалт нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, сургууль бүрээс эхний шатандаа шалгарсан 5 оюутан бие даан хийв. Уг шалгалт нь тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодох гэсэн 2 хэсгээс бүрдсэн бол 2-р шатанд оролцогч оюутнууд багаар кейс, дасгал дээр багаар ажиллав. Олимпиадын материалыг институтийн тестийн сангаас санамсаргүй сонголтоор сонгожээ.

Олимпиадын шагнал гардуулах ёслолд МУ-ын гавъяат багш Ж.Нямсүрэн, ММНБИ-ийн ерөнхийлөгч Г.Баянмөнх, дэд ерөнхийлөгч, МУ-ын гавъяат эдийн засагч Р.Батжаргал, дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн, МУ-ын гавъяат эдийн засагч, доктор профессор Л.Дондог, МУ-ын гавъяат эдийн засагч Б.Осоргарав, “Мэдээлэл Аудит” ХХК-ийн захирал Д.Товуудорж, МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг, Эрнст энд Янг Монгол Аудит ХХК-ийн партнер Кристиан Пеллони, Аудит эрхэлсэн захирал Г.Алтансүх, СЭЗДС-ийн НББ-ийн тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр, Нямсүрэн багшийн гэр бүл, багш оюутнууд, ММНБИ-ийн хамт олон оролцлоо. Олимпиадад оролцогч оюутнуудад МУ-ын гавъяат багш Ж.Нямсүрэн хандаж хэлэхдээ, их хүч, хөдөлмөр гаргаж, онол практикийн асар их мэдлэг дадлага туршлага хуримтлуулж, бусад оюутнуудын манлай болж байгаа та бүхэн сургуулиа төгсөөд шилдэг мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, нягтлан бодогчид болоорой гэж ерөөлөө. Нягтлан бодох бүртгэлийн буурал багш ирээдүйн мэргэжилтнүүд болсон оюутнуудад хандаж сургаал үгсээ ч харамгүй хайрлаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад багийн дүнгээр Б.Даваажаргал багштай СЭЗДС тэргүүн байр, Б.Батчимэг багштай Мандах бүртгэл ДС 2-р байр, О.Нүржигмаа багштай МУИС-ийн Худалдааны сургууль 3-р байр эзэллээ.
Олимпиадаас Топ-10 оюутан шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
1-р байр СЭЗДС Г.Энхцэцэг
2-р байр СЭЗДС Ж.Даваажаргал
3-р байр ХААИС-ЭЗС Н.Очирмаа
4-р байр СЭЗДС Н.Нарантуяа
5-р байр МУИС-ХС У.Болортуяа
6-р байр Мандах бүртгэл Э.Жавхлан
7-р байр Мандах бүртгэл Дархан салбар Б.Мөнхбаяр

8-р байр Мандах бүртгэл Х.Бүүвэйбаатар
9-р байр ХААИС-ЭЗС К.Мөнхтуул
10-р байр МУИС-ХС Г.Чимэдцогцол
Мөн олимпиадад оюутнуудаа амжилттай удирдсан багш нарыг шалгаруулж, эхний 5 байр эзлүүлж урамшуулав.
1-р байр СЭЗДС-ийн багш Б.Даваажаргал
2-р байр “Мандах бүртгэл” ДС-ийн багш Б.Батчимэг
3-р байр МУИС-ХС-ийн багш О.Нүржигмаа
4-р байр ХААИС-ЭЗС-ийн багш С.Баярхүү
5-р байр Мандах бүртгэл Дархан салбарын багш Ч.Гантулга

Олимпиадад оролцогч багш, оюутнууд энэхүү олимпиадыг шударга явагдсан гэж үнэлж байлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ олимпиад бол шинэ үеийн бүртгэл, санхүүгийн ажилтнуудын мэдлэг, сургалтын чанар чансааг сорьдог том сорилт болж байгаа төдийгүй, Монгол улс эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд шилжиж, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олширч, дотоодын компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, тэндээс хувьцаа гаргаж, хөрөнгө босгох, олон түншүүдтэй хамтран ажиллах үйл явц бүхий чухал үед ихээхэн хувь нэмэр болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадаас шалгарсан үе үеийн шилдэг оюутнууд мэргэжлийн салбарт амжилттай ажиллаж байгаа бөгөөд оюутнуудад ажлын байр бэлэн байдаг.

Олимпиадыг ивээн тэтгэсэн “Эрнст энд Янг Монгол Аудит” ХХК, “Тэд Аудит” ХХК”, “Дэвшил Увс” ХХК, Мэргэшсэн нягтлан бодогч Содномын Тунгалаг, Мэргэшсэн нягтлан бодогч Төмөртогоогийн Одончимэг, Мэргэшсэн нягтлан бодогч Баяндоржийн Хишигбаяр нартаа талархал илэрхийлье.

www.monicpa.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..
Та энд байна : Home Мэдээ Өдөр тутмын мэдээлэл Бизнес, Эдийн засаг НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН 16-Р ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР