www.Nyabo.mn

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЛОНДОНД ЧУУЛЖ БАЙНА PDF Хэвлэх Email
Бичсэн D.Bolor   
2013 оны 5-р сарын 01, Лхагва гариг, 12:41

altУул уурхайн арвин их баялгаараа дэлхий дахины эрдсийн салбарын сонирхлыг татаж, анхааралд нь өртсөн Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өчигдөр Лондон хотноо эхэллээ. Олон улсын эрдсийн бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтоож байдаг Лондоны хөрөнгийн биржийн ойролцоо хуралдаж байгаа уг чуулга уулзалтад манай улсын төр, хувийн хэвшлийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Гадаадын хөрөнгө оруулагчид өнгөрсөн жил баталсан ч энэ оны эхээр нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан Стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг ихээхэн сонирхож, хэлэлцүүлэгт нэлээд идэвхтэй оролцсон байна. Шинээр боловсруулсан

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат танилцуулжээ. Мөн чуулганы эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын орчин, түүний дотор Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн хөгжлийг дэмжих Засгийн газрын бодлогын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан дэлгэрэнгүй илтгэл тавьж сонсгосон байна. Манай улсын уул уурхайн салбарын төдийгүй улс орны эдийн засгийн хучирхэг хөдөлгүүр болох Оюутолгой төслийн талаар "Оюутолгой" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Мак Рей илтгэл тавьсан бол "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нүүрсний томоохон орд Тавантолгойн төслийн өнөөгийн байдал, тулгамдаад байгаа асуудал, цаашдын төлөв байдлын талаар мэдээлэл хийжээ. Их Британийн хөрөнгө оруулалтын Маквайр банкны таваарын судалгааны газрын дарга "Зэсээс коксжих нүүрс рүү" сэдвийн хүрээнд Монголоос экспортолж байгаа эрдэс бүтээгдэхүүн, түүний дотор нүүрсний үнэ ханш, ирээдүйн төлөв байдлын талаархи судалгаагаа танилцуулж, Хятадын стратетийн бодлого Монголын уул уурхайн болон бусад салбарт үзүүлэх нөлөөллийн талаар санал бодлоо илэрхийлж хэлэлцүүлсэн нь сонирхолтой байжээ. Манай улсын төр, засгийн удирдлага энэ чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар бүх талын мэдээлэл өгсөн байна. Үүнээс гадна Монголын уул уурхайн салбарт үйл ажил, ашиглапт олборлолт эрхэлдэг гадаад, дотоодын компаниудын хувьд Европын зах зээлээс хөрөнгө босгох, төсөв хөтөлбөртөө санхүүжилт авах таатай боломж гэж харж байгаа бололтой. Лондонд эхэлсэн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ.

“Үндэсний шуудан” сонин

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..

Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Мэдээ Слайд шоу МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЛОНДОНД ЧУУЛЖ БАЙНА

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР