www.Nyabo.mn

Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт жигдэрсэн үү? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн D.Bolor   
2013 оны 5-р сарын 06, Даваа гариг, 11:59

altМанай улсын бизнесийн салбарын тулгуур багана нь жижиг, дунд үйлдвэрлэл. Бизнес эрхлэх орчин сайжрахын хэрээр манайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж буй ч тэдэнд санхүүжилт, мэргэжилтэй боловсон хүчний асуудал тулгарсаар байна. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар үүнд чиглэсэн томоохон бодлого боловсруулж ажиллахаар болсныг МҮХАҮТ-д болсон “ЖДҮ-ийн санхүүжилт” сэдэвт хурлын үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав онцолсон юм. 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл хурлын үеэр МҮХАҮТ-тай Хөдөлмөрийн яам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр ирэх жилүүдэд хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэр дундаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мэргэжлийн боловсролын сургалтын орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллах аж. Энэ үеэр бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа ярилцаж, салбарын яамны зүгээс баримталж буй бодлогод юуг голчлон анхаарах шаардлагатай талаар санал солилцсон юм. altХөдөлмөрийн сайд Я.Санжмятаваас ЖДҮ-ийн санхүүжилтийн талаар, зарим үйлдвэрлэгчдээс тулгамдаж буй асуудлынх нь талаар сонирхсон юм.Я.Санжмятав: Ажилтай болох алтан боломжоо бүү алдаарай

-Энэ жил жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтэд хэчнээн төгрөг төсөвлөж, ямар хэлбэрээр зарцуулах гэж байна вэ?

- Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтэд энэ жил нийт 150 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Үүнээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд нийт 87 тэрбум төгрөг өгч буй. Ингэхдээ тухайн сумын хүн амаас шалтгаалж 150 саяас 1.5 тэрбум орчим төгрөгийн зээл олгохоор байгаа. Томоохон дэд хөтөлбөрүүдэд 80 орчим тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг дэмжих сангаараа дамжуулж олгоно. Ингэхдээ төслийн үр дүн, ажлын байрны тогтвортой байдлыг анхаарч авч үзнэ. Мөн “Чингис” бондоор дамжуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тодорхой хэмжээний зээл өгөхөөр хэсэг гишүүд санал гарган ажиллаж байна. Харин шинээр баригдах барилга, замын ажлыг гүйцэтгэх 987 орчим жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлөхөөр болсон.

- Зээлийн батлан даалтын санг хэзээнээс “амилуулах” вэ?

- Зээлийн батлан даалтын сангаар дамжуулж зээл авах хүсэлтэй ч баталгаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулж 60 хувь хүртэлх батлан даалтыг төрөөс хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд төсвөөс таван тэрбум төгрөг гаргана. Үүнийг 20 дахин өсгөж, 100 тэрбум төгрөгийн батлан даалтыг төрөөс хийх боломжтой гэж үзэж буй. Зээлийн батлан даалтын сангийн тухай журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн яам хамтарч боловсруулах ёстой. Ингэснээр жижиг, дунд бизнэс эрхлэгчдийн зээлийг батлан даах ажилд ханцуй шамлан орох боломж бүрдэх юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт ямар хэлбэрээр үзүүлэх вэ?

- 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварын 90 хувийг оны эцэст буцааж өгөхөөр зорьж байна. Дотоодын нийт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 90 орчим хувь нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой байгаа юм. Тэгэхээр энэ дэмжлэг байгаа зөв онилсон. Мөн борлуулалтын чиглэлд аймаг бүр бүтээгдэхүүнээ сурталчилах павилонтой болгоход анхаарна. Дотоодын цэргийн болон, томоохон уул уурхайн компаниудад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын хувцас бээлий, ус ундаа, жижиг тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ. Нэг үгээр монголчууд дотоодоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа, бүтээгдэхүүнээ гаднаас авахгүй болох юм. Түүнчлэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд ч анхаарна. Энэ хүрээнд бид МҮХАҮТ-тай хамтарч ажиллах гарын үсэг өчигдөр зурсан.

-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн ажлын байрыг бий болгох вэ?

-Энэ жил 47 мянган ажлын байрыг бий болгохоор зорьж байна. Үүнд, барилгын салбар, дэд бүтэц, тэр дундаа төмөр зам, хатуу хучилттай зам барихад ажиллах хүч хэрэгтэй байна. Манайд одоогоор 3200 орчим аж ахуй, нэгж мэргэжилийн ажилтан авах саналаа ирүүлсэн байгаа. Үүнд, зам, барилга, оёдол нэхмэл зэрэг 80 орчим чиглэлээр санал ирсэн. Харин иргэдийн зүгээс идэвх, чармайлт хангалтгүй байна. Нэг удаагийн сургалтаар 3300 орчим хүнийг бэлтгэж гаргахад таван тэрбум орчим төгрөг зарцуулж байна. Ингэхдээ нэг мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын зардалтайгаа нийлээд хоёр сая төгрөг болж буй. Таван сарын турш сард 190 мянган төгрөгийн тэтгэлэг авч суралцах учиртай юм. Үүний дараагаар ажлын байранд зуучилж өгөх боломж бий. Иймээс иргэдэд ажилтай болох алтан боломжоо битгий алдаарай гэж хэлмээр байна.


Үйлдвэрүүдийн сургалтын баазыг ашиглах хэрэгтэй

М.Даваасүрэн /”Ганхийц” компанийн ерөнхий захирал/

-Манай компани 1988 оноос хойш 600 орчим гагнуурчныг бэлтгэсэн. Манайд Монгол-Германы мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийг байгуулж, олон жил ажилласан мэргэжилтнүүд хичээл заахын зэрэгцээ дадлага хийх нөөц боломж нь нээлттэй. Гэтэл төрөөс дэмжлэг огт үзүүлдэггүй. Тиймээс манайх шиг сургалтын бааз, мэргэжлийн багш нар нь бэлэн үйлдвэрүүдийг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажилдаа татан оролцуулж яагаад болохгүй гэж. Хэрэв ингэж чадвал мэргэжил эзэмшиж буй хүмүүст ч үр өгөөжтэй, төр засагт ч хэмнэлттэй байх болно.

Эсгий, ноос, ноолуурын салбартаа ажилгүй иргэдийг татан оролцуулъя

Ц.Цэнд-Аюуш /”Ноосон зангилаа” дундын хоршооны дарга/

-Өнөөдрийн уулзалт шинэлэг бөгөөд төлөвлөсөн ажил нь тодорхой байгаад баяртай байна. Ноосонд урамшуулал олгож буй нь сайн хэрэг ч ноосоо эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлд түлхүү анхаарч, бодлогын түвшинд авч үзэх хэрэгтэй. Манай үйлдвэрлэгчид ноосыг боловсруулж, эсгийгээр монгол хүний биеийн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас, эдлэл үйлдвэрлээд хэвшчихсэн байгаа давуу талтай. Тухайлбал, өнгөрсөн онд бид хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж, ажилгүй байгаа иргэдийн эсгий, ноосны үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөр эрхлүүлэх боломжтой.

Дэлгүүрүүд үйлдвэрлэгчийн мөнгийг түгждэгээ зогсоох хэрэгтэй

Ж.Өлзийбаатар /“Сүүн сондор” компанийн захирал /


Банкны зээлийн хүү бизнес эрхлэгчдийн нуруун дээрх дарамт болсоор байна. Манай компани гэхэд жилийн 24 хувийн хүүтэй зээл авч байна. Банкны зээлийн хүү бодит амьдрал дээр харьцангуй өндөр байдаг. Мөн Худалдааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээт борлуулагчид компаниудын бараа, бүтээгдэхүүний мөнгийг 1-2 сар түгждэг байдлыг зогсоомоор байна. Үүнийг өөрчлөхгүй бол үйлдвэрлэгч компаниуд эргэлтийн түүхий эдээ авахад хүндрэлтэй болно. Түүнчлэн компаниуд нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо, удирдлагын менежментээ сайжруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн зээл авсан ч түүнийгээ үр дүнтэй зарцуулах ухаан үйлдвэрлэгчдэд дутаж байна.


Б.Ууганбаяр

www.mongolianeconomy.mn

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..
Та энд байна : Home Мэдээ Өдөр тутмын мэдээлэл Бизнес, Эдийн засаг Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилт жигдэрсэн үү?

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР