www.Nyabo.mn

Татвар төлөгчдөд талархах өдрүүд PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн D.Bolor   
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 10:20

altЖил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногт улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
“Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдах дээрх өдөрлөгүүд өдгөө 14 жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Үндэсний Татварын Алба тус өдрүүдээр Татварын хууль сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг Үндэсний татварын алба, нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, татвар төлөгч иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр Татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусган ажиллах, татварын байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг нийтэд танилцуулах сурталчилах зэргээр тус өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус өдрүүдийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “ Эх орны хөгжил татвар төлөхөөс эхэлнэ” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг гардуулах бөгөөд энэ нь ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролд оруулах бодит хувь нэмэр болж, татварын талаар ойлголтод зөв сэтгэлгээ суулгаж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой юм. Фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулагдаж буй “Татвар- Амжилтын илэрхийлэл” сэдэвт фото зургийн уралдааны шилдгүүдийг ч мөн энэ үеэр тодруулдаг. Урианаасаа эхлээд амжилтыг илэрхийлэх тус уралдаанд оролцогчдын тоо жил ирэх тусам өсч байгаа нь оюутан залуус, фото зураг сонирхогчдын дунд татварын боловсрол, татварын ач тус, нөлөөг мэдэх хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Татварын Ерөнхий Газар, Лектор төв хамтран зохион байгуулж буй “ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА” илтгэх урчадварын тэмцээнийг энэ онд шинээр зохион байгуулж байгаа бөгөөд, энэ нь оюутан залуус, сурагчдын татварын талаархи зөв ойлголт, татварын боловсролын түвшинг өсгөн нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм. Уламжлал ёсоор их, дээд, дунд сургуулийн сурагчид, оюутнуудын дунд АХА, АСТ зэрэг уралдаант тэмцээнүүдийг амжиттай зохион байгуулсан ба ингэснээрээ ирээдүй татвар төлөгчдөд итгэл үнэмшилтэй, зөв ойлголтыг бий болгох, түүнчлэн нийгмийн хариуцлагаа ухамсарлах эерэг сэтгэлгээг суулгаж өгөх давуу талтай юм.
Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” гардуулах ёслолын ажиллагаа мөн тус өдрүүдээр явагдах ба энэ нь тухайн байгууллагын бизнесийн нэр хүнд, тогтвортой байдал, түүнчлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлснийг батлаж буй нэр хүндийн илэрийлэл байдгаараа онцлогтой.
“Татвар төлөгчдийн өдрүүд” нь татвар төлөгч таны өдөр байдаг. Эдгээр өдрүүдэд та татварын албаны ажил үйлчилгээтэй хамгийн энгийн хэлбэрээр танилцах, татварын боловсрол гэж юу болох, татвар бидний амьдралд хэрхэн яаж нөлөөлдөг,татвараас бүрдсэн төсөв юунд зарцуулагддаг гэхчлэн олон мэдээллийг авч болохоос гадна ирээдүйн татвар төлөгчдийн татварын талаарх ойлголтыг зураг, зохион бичлэгээс харах, дүгнэх өдрүүд байдгаараа онцлогтой. Эх оронч үзэл татвараа хэрхэн төлж буйгаас хамаардаг. Иргэн таны үнэн шударгаар эх орондоо төлж буй татвар эрүүл, аюулгүй нийгмийг цогцлоох, ирээдүй хойч үедээ үлдээх баталгаат амьдралын нэгэн хэсэг болж байдаг. Итгэлд суурилсан, найдвартай, шударга татварын тогтолцоо, эелдэг боловсон үйлчилгээ нь Монголын татварын албаны туйлын зорилт юм. Иргэн та хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь нэр төрийн баталгаа, ирээдүйдээ итгэх итгэлийг өгч буйгаас гадна эх орноо гэх сэтгэлийн хамгийн том илэрхийлэл юм. Хуулийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байгаа эрхэм татвар төлөгч та 2013 оны 05-р сарын 06-ны өдрийн 10.00 цагт АСА циркд хүрэлцэн ирж “Татвар төлөгчдийн өдрүүд” –ээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлээрэй. Үүргээ ухамсартайгаар биелүүлж, эх орноо гэх зөвт сэтгэл өвөрлөн яваа ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНД БАЯРЛАЛАА.

Татварын Ерөнхий Газар

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Шинэ мэдээ

  • 0
  • 1
  • 2
  • 3
  • 4
prev
next

Хувь хишгээ хувьцаа б

Иргэн бүрт өгч буй эх орны хишгээс эхний ээлжинд ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ...

Дэлгэрэнгүй..

ОХУ дэлхийн худалдаан

Өчигдөр ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор элсч, гэрээ байгуулсан байна. Энэх...

Дэлгэрэнгүй..

Дарс импортлогчид уул

Дарс импортолдог аж ахуй нэгжүүдийг нэг дор цуглуулах уулзалт өнөөдөр 10.00-12.00 цагт Мон...

Дэлгэрэнгүй..

Мөнгөний нийлүүлэлт ө

Мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5%-р, 2011 онд 37%-р тус тус өсч байсан бол 2012 оны эхний...

Дэлгэрэнгүй..

Хадгаламж 0.9 их наяд

Нийт хадгаламж 6-р сарын байдлаар 4.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн ү...

Дэлгэрэнгүй..

НДЕГ-ын ерөнхий нягтл

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн ал...

Дэлгэрэнгүй..

ТАХ ба АСС роботуудта

2012 оны 6 дугаар сарын 1 буюу Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрөөр “Монголтакс ТИН...

Дэлгэрэнгүй..

“Эдийн засгийн өгөөжт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хоган Ловеллс ОУ-ын хуулийн компани, Монголын ба...

Дэлгэрэнгүй..

Мэдээллийн технологий

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, ...

Дэлгэрэнгүй..

ICT EXPO ҮЗЭСГЭЛЭНГ Я

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас ICT Expo үзэсгэлэн яармагийг энэ жил...

Дэлгэрэнгүй..

Энэ жилийн төгсөгчид

Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгц...

Дэлгэрэнгүй..

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

ММНБИ, “Мандах бүртгэл” ДС-тай хамтран 5-р сарын 10-нд Нягтлан бодох бүртгэлийн  багш нары...

Дэлгэрэнгүй..

Монгол, Австрийн бизн

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн т...

Дэлгэрэнгүй..

“Монгол орны хөгжилд”

Шведийн Вант улс дах Монгол Улсын Элчин сайдын яам, Монгол-Европын нийгэмлэг, ҮХШХ болон М...

Дэлгэрэнгүй..

Их дээд сургуулиуд бо

Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны ул...

Дэлгэрэнгүй..
Та энд байна : Home Мэдээ Өдөр тутмын мэдээлэл Бизнес, Эдийн засаг Татвар төлөгчдөд талархах өдрүүд

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР