www.Nyabo.mn

“Монголтакс” ТМЗ ХХК, Новасофт ХХК хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа PDF Хэвлэх Email
Бичсэн enkhbat /ADMIN/   
2014 оны 10-р сарын 06, Даваа гариг, 17:36

alt

САНАМЖ БИЧИГТВВВ Новасофт компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Э.Тогтуун, Монголтакс ТМЗ компанийг төлөөлж захирал Х.Тунгалагмаа нар гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн хүрээнд талууд хуулийн хүрээнд, мэргэжлийн ёс зүй, сахилга бат соёлыг дээдлэн байгууллага хоорондын харилцааны зохистой хэм хэмжээг баримтлан, харилцан санал солилцож, өөрсдийн мэргэжлийн чиг үүргийн хүрээнд дэмжлэг туслалцаа зөвлөгөө өгөн хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Хамтын ажиллагаа нь талуудад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд, харицлагчиддаа илүү чанартай, түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлэх олон талын ач холбогдолтой зүйл боллоо” хэмээн үзэж байна.

“Монголтакс” ТМЗ ХХК-тай бид урьд нь “Шинэ үеийн нягтлан бодогчид” хөтөлбөрийн хүрээнд “Цаасан тайлангаас цахим тайлан руу” уриатайгаар жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан байгууллагынхаа санхүү бүртгэлийн ажлыг хялбаршуулах, эмх цэгцтэй хөтлөхөд дөхөм болгох үүднээс програм хангамж, зөвлөх үйлчилгээний багцыг санал болгон хүргэх тал дээр амжилттай хамтран ажилласан юм.

Санамж бичиг байгуулсан хоёр тал болох Новасофт компани нь 2010 оноос үүлэн тооцоололд суурилсан програм хангамж шийдлийг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2013 онд жижиг дунд аж ахуйн нэгжид зориулсан BAAZ - Санхүү, бүртгэлийн онлайн системийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлээд байна.

“Монголтакс” ТМЗ ХХК нь байгуулагдаад 8 жил болж байгаа салбартаа нэр хүндтэй, Улаанбаатар хот болон Орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг татварын мэргэшсэн зөвлөгөө болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэгч компанийн нэг юм.

Түгээх
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 10-р сарын 06, Даваа гариг, 17:42
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Нягтлан бодох бүртгэл Туршлага хуваалцах “Монголтакс” ТМЗ ХХК, Новасофт ХХК хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР