www.Nyabo.mn

ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТАЙЛАНГАА ХЭРХЭН ТАЙЛАГНАХ ВЭ? PDF Хэвлэх Email
Бичсэн enkhbat /ADMIN/   
2014 оны 12-р сарын 23, Мягмар гариг, 11:23
altТа цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код авна.
Та “Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараахь горимын дагуу ажиллана.
• Системд нэвтрэх - “Цахим тайлангийн систем”-д нууц үг, хэрэглэгчийн нэрээ оруулан нэвтэрнэ.
• Татварын тайлангийн төрлийг сонгох – "Татварын тайлан" цэснээс тайлагнах татварын төрлийг сонгоно.
• Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.
• Татварын тайланг илгээх – Шивсэн тайланг сайтар нягтлан, төгрөгөөр илэрхийлсэн эсэхийг шалган илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.
• Илгээсэн тайланг харах – “Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.
• Татварын тайланг залруулах- Алдаатай тайланг залруулна.
• Системээс гарах-  Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийсэн байна.
 
 
  •  Та “Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу үнэн зөв, алдаагүй шивж татварын албанд илгээнэ.
  •  Та “Цахим тайлангийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг авч, и-мэйл хаяг бүртгүүлэх, нэвтрэх үгээ солих боломжтой байна.  Таны татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн тооцоо татварын албаны мэдээлэлтэй зөрж байвал татварын албанд мэдэгдэнэ.
  •  Та цахим тайланг тухайн тайлан гаргах хуулиар тогтоосон өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд багтаж цахим хэлбэрээр татварын албанд илгээх бөгөөд хугацаа хожимдуулсан тайланг харъяалах татварын албанд цахим хэлбэрээр хүсэлт гарган хүргүүлнэ .
  •  Цахим тайлангийн систем нь жилийн эцсийн тайлангийн хувьд дараа оны эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг хүртэл, бусад хугацааны тайлангийн хувьд тайлан ирүүлэх хугацааны сарын эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг дуусталх хугацаанд нээлттэй байна. Бусад хугацаанд цахим тайлангийн систем хаалттай байдгийг анхаарна уу.
  •  Та тайлангийн үзүүлэлтийг алдаатай буюу буруу  шивсэн тохиолдолд тайланг залруулах боломжтой. Тухайн тайланг гаргах хуулийн хугацаа дуусахаас өмнө тайланг засварлах бол татвар төлөгч өөрөө тайланг залруулж дахин илгээх боломжтой.
  •  Та  цахим тайлангаа илгээсний дараагийн өдрөөс өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой болно.
  •  Хэрэв Та нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахим хэлбэрээр ирүүлбэл борлуулалт, худалдан авалтын НӨАТ-ын  падаан бүрийг “Цахим тайлангийн систем”-д шивж оруулсан байна.
  •  Тайланг тоон гарын үсэг хэрэглэж илгээсэн тохиолдолд цаасаар дахин ирүүлэх (баталгаажуулах)  шаардлагагүй юм.  Харин тоон гарын үсэг хэрэглээгүй тохиолдолд тайлангаа цаасан хэлбэрээр  хуулийн хугацаанд  ирүүлэх ёстой.
Эх сурвалж: www.nta.mn
Түгээх
 

Та энд байна : Home

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР