www.Nyabo.mn

Татвар
ТАТВАР ТӨЛӨГЧ ТАНАА
altЭрхэм Татвар төлөгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, мэндчилье.
Улс орны хөгжил, үндэсний  аюулгүй байдал, иргэний  эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулах эдийн засгийн гол тулгуур нь үндсэн хуулийн дагуу эрхэм таны төлж буй татвар билээ. Таны төлсөн татвар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, соёл, боловсролтой болгох, улс орноо батлан хамгаалах, хууль ёсыг сахиулах, эх орноо хөгжүүлэхэд зарцуулдаг  үнэт хөрөнгө юм.
Дэлгэрэнгүй...
 
Монгол Улсын Хувь Хүний Орлогын Албан Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх тодруулга

altХувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Насанжаргалаас тодрууллаа.

-Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын хуулинд ямар хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг вэ?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд зааснаар анх удаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авах, оюутны сургалтын төлбөрийн чөлөөлөлт эдлэх боломж бий.

Дэлгэрэнгүй...
 
Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө

Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө нийтлэгдлээ

Дэлгэрэнгүй...
 
Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шинэчлэгдлээ

altНэмэгдсэн өртгийн албан татварын падааны загвар, падааныг хэрэглэх заавар, худалдан авалтын болон борлуулалтын бүртгэлийг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 3 сарын 29-ний өдрийн 82/51 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ падааныг 2012 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэхтэй холбогдуулан тайлан гаргахдаа дараахь зүйлсийг анхаарна уу!

Дэлгэрэнгүй...
 
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх

nyaboҮр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ. Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ хоёр улсын Засгийн газар хоорондын "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгуй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх гэрээ"-ний дагуу шийдвэрлэнэ.

 

 
Татвараа төлсөн 222 мянган автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулна

altНийслэлийн Засаг даргын Тамгийн газрын хурлын танхимд зам засварын явц, болон авто тээврийн, өөрөө явагч хэрэгслийн татвар хураалтsн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батаас дээрх ажлын явц ямар байгаа талаар тодруулахад , “өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд татвараа төлсөн 222 мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Авто тээврийн үзлэгийн албан татвараас төсөвт нийт 12.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Дэлгэрэнгүй...
 
ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн тухай танилцуулга

altХувь хүний орлогын албан татварын тухай хууль шинэчлэн боловсруулагдаж, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн    хэрэгжиж эхэлсэн билээ.
 Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12, 24.6, 24.7-д заасны дагуу  татвар төлөгч иргэдийг хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулан илүү төлөлтийг буцаан олгох ажлыг Сангийн сайдын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104 тоот тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын хүрээнд  жил бүр  хийж байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 12-с 1

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Татвар

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР